Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авахад 59 хувь нь дэмжсэнгүй.
Санал асуулгад нийт 4015 хүн оролцсоноос 2379 нь буюу 59 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй бол 1636 буюу 41 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.
Нийслэлээс энэхүү санал асуулгыг есдүгээр сарын 2-нд эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 8-н хүртэлх хугацаанд авсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Автомашины улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх нь харин ч иргэдийн хувьд дахин шинээр автомашин худалдан авч, хэрэглэхээс аргагүйд хүргэж байна. Иймд дээрх зохицуулалтыг нийслэлээс авах шаардлагагүй гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Ингэхдээ нийслэл түгжрэлийг бууруулъя, автомашины хөдөлгөөнийг сааруулъя гэвэл авто зогсоолын тарифыг нэмэгдүүлэх, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус зорчдог байх зохицуулалт хийвэл бодит байдалд арай нийцнэ гэж зарим иргэн шүүмжилдэг юм.










