Аялал жуулчлалын улирал эхлэхтэй холбогдуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллага, иргэдийн дунд “ Аялал жуулчлалын зөвлөлдөх уулзалт-2025” уулзалт арга хэмжээ зохион байгуулагдаж зочид буудал, зоогийн газар, гэр буудал, жолооч, хөтөч, тайлбарлагч зэрэг ААН-ийн төлөөллүүд оролцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус зөвлөгөөнийг Аймгийн Засаг Дарга Н. Энхбат нээж үг хэлж ,Бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц. Золбоо “Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Ариутгал халдваргүйжүүлэлт, Ногоон зээлийн талаар холбогдох байгууллагын дарга мэргэжилтнүүд сургалт мэдээлэл өгөв.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах талаар санал авч, аймгийн аялал жуулчлалын салбарын цаашдын бодлого төлөвлөлтөд тусгаж ажиллахаар боллоо.










