



















Өнөөдөр 12:30 Монгол Ардын Намын VII бага хурал 54 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Тус намын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Гомбожавын Занданшатар 45 гишүүний 100 хувийн саналаар нэр дэвшин орж ирсэн.
МАН VII бага хурлаар нэр дэвшигч Гомбожавын Занданшатараас нийт 40 гишүүн асуулт асуух хүсэлтээ өгсөн бөгөөд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явагдана. Саналт хураалт дууссанаар VII бага хурлын тогтоолын төсөл танилцуулагдаж, баталгаажуулснаар энэ удаагийн хурлаар 34 дахь Ерөнхий сайдын нэр бүрэн тодорхой болох юм.
Гэхдээ МАН-ын Бага хурлын дүрэмд зааснаар заалнаас нэр дэвшигчийг санал болгох боломж зохион байгуулалтын хувьд бүрэн бий.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Тухайлбал:
-Зааланд оролцож буй төлөөлөгчийн тодорхой хувь дэмжвэл санал хураалтад оруулах.
-Дээд шатны удирдлагын зүгээс нэр дэвшигчийг тулгасан гэж үзэх (эргэлзээ, эсэргүүцэл гарсан үед)
-Нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн байхгүй буюу намын гишүүдийн дунд зөрчил байгаа үед
-Эв нэгдэл алдагдсан нөхцөлд Бага хурлын төлөөлөгчид шинэ хувилбар санал болгодог.
Тус бага хурал "цоожтой хаалга"-ны ард хаалттай хуралдаж байгаагаас "МАН бага хурал хэр халуухан болж байгаа"-г яг одоогоор мэдээлэх боломжгүй байна.
Түүнчлэн бага хурлын гишүүдийн гар утсыг хураасан нь "цаанаасаа зохион байгууллалттай зангидсан гарны нударга" дор бага хурал хуралдаж байна гэж хардахад хүргэж байгаа юм.










