Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтныг чадавхжуулах сургалтыг Хот суурин, ус хангамж ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо МТББ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран 2025.02.06-07 өдрүүдэд зохион байгууллаа. Нийтийн аж ахуйн 20 гаруй байгууллагын удирдлага, албан хаагчид хамрагдав. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос баримталж буй бодлого, чиглэл, цахим мэдээллийн сангийн хөгжүүлэлт, салбарын дэд бүтэц, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт, дулаан түгээх, дулаанаар зохицуулалтыг хангах үйл ажиллагааны анхаарах болон тулгамдсан асуудлын талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️











