



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр (2025.12.10) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Ингрид Андерсон Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы яриа, хэлэлцээрүүдэд маш идэвхтэй оролцож, манлайлал үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Сайд Б.Батбаатар байгаль орчны салбарт эрчимжүүлж буй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас “Бэлчээр”, “Ус ба газар”, “Байгальд суурилсан шийдэл” зэрэг санаачилж байгаагаа танилцууллаа.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Мөн Б.Батбаатар сайдын зүгээс ирэх оны 8 дугаар сарын 17-28-нд болох Талуудын 17 дугаар бага хуралд хатагтай Ингрид Андерсоныг биечлэн оролцохыг албан ёсоор урив. Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг дурдав.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл ажлыг хангахад бүхий л дэмжлэгээр ханган ажиллахаа илэрхийлээд Гүйцэтгэх захирал өөрийн биеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоо баталгаажуулав.










