Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Польш улсад болж, Монгол Улсын тамирчин, аймгийн арслан Б.Бадрал дахин түрүүллээ. Энэ удаад Б.Бадрал нь -115 кг-ын жинд барилдан дахин аварга боллоо. Ингэснээр аймгийн начин Б.Бадрал нь Монгол Улсаас гурван удаа дараалан дэлхийн аварга болж буй анхны тамирчин юм.
Аймгийн арслан Б.Бадралаас гадна +115 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр хүрэл медаль хүртлээ. Мөн багаараа хүрэл медаль хүртжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Японы Осака хотноо болсон. Энэхүү тэмцээнд улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном, гурван удаагийн дэлхийн аварга Б.Бадрал тэргүүтэй долоон бөх хүч үзэж байв.
Ингээд насанд хүрэгчдийн -100кг-д хүч үзсэн сумо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Бадрал аваргын алтан медаль хүртсэнээр Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй. 2018 онд Тайвань улсад болсон ДАШТ-ээс анхны алтан медалиа авсан байдаг. Б.Бадрал нь Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан цолтой.










