Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт (2025.12.17) тус яаманд зохион байгуулагдлаа.

🔹Тус уулзалт нь дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлэн сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🔹Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 онд салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийсэн бөгөөд оролцогчид тус яамнаас Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах стратеги (2026-2029 он) баталсан явдлыг онцлон тэмдэглэв.
🔹Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд, дэд зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.










