Барилгын чанарын асуудал барилгын материалын чанараас шууд хамаардаг. Барилгын материалын үйлдвэрлэл, барилгын материалын чанарт хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, чадавхжуулж байгаагаараа Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалт чухал ач холбогдолтой юм.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн заавар хянаж бүртгэх, тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагаа болон галын аюулгүй байдал, барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох явц, лабораторийн эрх зүйн орчин, итгэмжлэлийн асуудал, ногоон барилгын “BestGER” үнэлгээний аргачлал болон шинээр батлагдсан норм, нормативын баримт бичгүүдийг талаар мэдээлэл хүргэж, мөн орон нутгийн мэргэжилтнүүдтэй санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөмж гаргалаа.










