




















“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ 2025 оны жилийн эцсийн ажлаа дүгнэж, нийт хамт олны хурлаа хийлээ. 2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг дүгнэн, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчид, инженерүүдэд төрийн одон, медалийг гардууллаа.
2025 онд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ дараах онцлох амжилтуудыг үзүүлэв.

Үүнд:
✅Шинэ төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд норм, дүрмийн дагуу хяналт хэрэгжүүлж, ашиглалтад хүлээлгэн өгч байна.

✅Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 494 барилга байгууламжид хяналт тавьж ажиллахаас гадна олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай оролцож, хэрэгжүүллээ.
✅Магадлал хийх ажлын хүрээнд, тарифт цалингийн шинэчилсэн төсөвт магадлалын үйл ажиллагаа, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгууллаа.
✅Улаанбаатар хотод шинээр баригдах “Туулийн хурдны замын техник, эдийн засгийн үндэслэл”, "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөл"-ийн техник эдийн засгийн үндэслэлд магадлал хийж,баталгаажуулав .
✅Барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 409 норматив баримт бичигт анх удаа АI /хиймэл оюун ухаан/ технологийг ашиглан норматив баримт бичгийн давхардал, зөрчил, хийдэл, зөрүүтэй байдлыг арилгаж, тогтолцооны шинэчлэлт хийх ажлыг эхлүүллээ.
✅Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Барилгын материалын сорилт, шинжилгээний түргэвчилсэн лабораторийг ашиглалтад оруулж, 2026 оны I улиралд үйл ажиллагаа нь эхлүүлэхээр тоног төхөөрөмжийг суурилуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
✅Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдаж сайн үнэлгээ авлаа.









