



















Дэлхийд анх удаа “10G” өргөн зурвасын сүлжээг БНХАУ-ын Шюньань хот албан ёсоор хэрэглээнд нэвтрүүллээ. БНХАУ-ын технологийн ирээдүйн төв гэгдэж байгаа Шюньань хот 10G өргөн зурвасын сүлжээнд холбогдсоноор дэлхий дээрх хамгийн хурдан интернэттэй хот болсон байна. “Хуавэй”, “ЧайнаЮником” компаниудын хамтран хөгжүүлсэн энэхүү сүлжээ нь 50G-PON технологийг ашиглахаас гадна секундэд 10 гигабайт хүртэл хурдаар мэдээллийг дамжуулах юм. Энэ нь 8К бичлэгийг тасалдалгүй стрим хийх, бараг тэг алдагдалтайгаар үүлэн технологид суурилласан тоглоом тоглох, хиймэл оюун ухаанд суурилласан дэд бүтэц AR/VR орчныг дэмжих боломжийг бүрдүүлж байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос 110 км зайд орших Шюньань хотыг жишиг “Ухаалаг хот” болгохоор төлөвлөсөн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тус хотыг “Бүхнийг 15 минут” уриатайгаар хөгжүүлж, 15 минут дотор өдөр тутмын бүхий л хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ төрийн бодлогоор 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус хотод хүчтэй дэмжлэг үзүүлсэн ч хувийн хэвшлийн идэвхжил бага, хүн ам цөөн зэргээс Шюньань хотыг “Сүнсэн Хот” хэмээн нэрийдсээр ирсэн.
БНХАУ-ын 10G өргөн зурвасын сүлжээний нэвтрүүлэлт нь Шюньань хотын дижитал дэд бүтцийг хөгжлийн шинэ шатанд гаргана гэж тооцож байгаа юм. Ихэнх улс орнууд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлж байхад БНХАУ дижитал шилжилтийн хувьд ийнхүү нэг алхам түрүүлж яваа. Харин 10G өргөн зурвасын сүлжээг БНХАУ даяар хэрэглээнд нэвтрүүлэх нь дараагийн том сорилт байх юм хэмээн технологийн шинжээчид онцолж байна.










