



















Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсаас Бүгд найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Бүгд найрамдах Чех Улсад оршин суугаа иргэдэд нийгмийн хамгаалал (тэтгэвэр, тэтгэмж)-ийн асуудлаар 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох газрын мэргэжилтнүүд Олон улсын хэлэлцээр, Сайн дурын даатгал, Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын асуудлаар мэдээлэл өгч, цахимаар оролцож байгаа иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
"Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т 2019 онд талууд гар үсэг зурж, 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын иргэд буюу Монгол улс болон Бүгд найрамдах Чех улсад шимтгэл төлж, ажилласан давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах ач холбогдолтой юм.
Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Үүний дотор хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, тэдэнд нийгмийн асуудлаа шийдэх ямар боломж, бололцоо байгаа талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










