



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын өнөөгийн байдал, 2026 онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхээ талаар танилцуулав.

Тухайлбал,
✅ Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) иж бүрэн аудитын шалгалтад бэлтгэх
✅Хууль эрх зүйн шинэчлэл хийх
✅ WIS 2.0 + Хиймэл оюунт сервер + Хиймэл дагуулын хосолсон хэрэглээг нэвтрүүлэх
✅ Лабораториудын нэгтгэл, бүсчлэл хийх

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅Төв лабораторийн шинэчлэл төсөл хийх
✅Тоног төхөөрөмжийн шинэчлэл /Автомат станцууд
✅Өртөө, харуулын оновчлол /Дахин дамжуулах станц/
✅Цаг агаарт зориудаар нөлөөлөх технологийн шинэчлэл
✅Аюулгүй ажиллагаа, технологи, шинэчлэлийн жил
Дэд сайд Б.Мөнхтамирын зүгээс ус цаг уур, орчны шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дээрх ажлуудыг ажил хэрэг болгох, бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Цаг уурын салбар бол цар хүрээ асар том. Иймээс салбарын онцлогтоо нийцсэн эдийн засгийг бий болгох, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд либералчлал хийх асуудлыг судалж үзэх шаардлагтайг онцлов.










