



















Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч Б.Г, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч У нар бусадтай бүлэглэн 12.6 тэрбум төгрөгийн залилангийн гэмт хэрэг үйлдэн, оргон зайлсан мэдээлэл байна. Сэжигтнүүд Б.Галтбаатарын нэр дээр “Арвин холдинг” ХХК-ийг үүсгэн, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар томилон уг компаниараа хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгө залилсан хэрэг шалгагдаж байна.
Сэжигтэнүүд Монголын хөрөнгийн биржийн албан ёсны comex@mse.mn хаягтай төстэй буюу comex@comex@mse.mn гэсэн хуурамч и-мэйл хаяг үүсгэж, БНХАУ-ын “IMXCYT” компанитай холбоо тогтоон, “ER ” компаниас нүүрс нийлүүлнэ хэмээн итгүүлж, их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийлгэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ингэхдээ тус компаний захирал Ж, Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарт хуурамч мэдээлэл өгөн итгэл төрүүлж, гэрээ байгуулан 8 сая гаруй юань, дараагийн удаа 4 орчим сая юанийг шилжүүлүүлэн авч залилсан гэж сэжиглэгдэж байна. Өнгөрсөн оны сүүлээр дахин 23 сая юань, дахин 8 орчим сая юанийг компанийхаа А банк дахь дансанд шилжүүлж авсан гэх мэдээлэл байна. Г,У нар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хамт ажиллаж байсан бөгөөд Г-аас бусад нь оргон зайлсан мэдээлэл байгаа. Одоогоор тус гэмт хэргийг үйлдэхэд ашигласан “АХ” компани нь опендата болон бүртгэл.мн санд байхгүй бөгөөд бүртгэлээ устгуулсан байх магадлалтай гэж үзэж болохоор байгаа юм.
Жич: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Г.Байдраг, нэгдүгээр хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа М.Цэдэн-Иш, хоёрдугаар хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, гуравдугаар хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Б.Цоонямбуу нар ажиллаж байна.
Харин ЦЕГ-ыг дараах хүмүүс удирдаж буй.










