
📌 Монгол Улсын Их Хурал 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” үзэл баримтлалыг боловсруулж гурван чөлөөт бүс байгуулахаар хууль батлан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн боловч бодит байдал дээр чөлөөт бүсээ жинхэнэ утгаар байгуулж чадаагүй 20 гаруй жил болж байна.
✅ Тиймээс миний бие Чөлөөт бүсийн тухай хуулийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжилттэй холбогдуулан 3 удаагийн уулзалт хэлэлцүүлгийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Замын-Үүд” эдийн засгийн болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдэд хийж, иргэн, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдаас саналыг нь авч, холбогдох олон улсын байгууллагын зөвлөмжтэй танилцан, санал солилцож хуулийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
✅ Өнөөдөр МҮХАҮТ-д Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийж бизнес эрхлэгчид, экспортлогч, импортлогч, тээвэрчид цуглан хуулийг амьдралд хэрхэн бодитой хэрэгжүүлэх талаар хэлэлцэн санал солилцлоо.
📌 Чөлөөт бүсийн тухай хуульд дараах таван чиглэлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгахаар хуулийн төслийг боловсруулаад байна. Үүнд:
Нэг.Чөлөөт бүсийн тодорхойлолтын талаар:
Хоёр.Чөлөөт бүсийн төрөл, хэлбэрийн талаар:
Гурав.Чөлөөт бүсийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох талаар:
Дөрөв.Чөлөөт бүсийн удирдлага болон оролцогчийн эрх, үүргийн талаар:
Тав.Нэг цонхны бодлогын талаар:
✅ Хуулийн төсөлтэй холбогдуулан шинээр зардал гарахгүй бөгөөд шинэчлэн боловсруулсан төслийг D-Parliament.mn сайтад нээлттэй байршуулсан тул дэлгэрэнгүй танилцаж санал бодлоо илэрхийлэхийг хүсье.









