
🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр БНХАУ-ын "Хятадын Экспорт, Зээлийн Даатгалын Корпорац (Sinosure)"-ын Ляонин салбарын Дэд захирал Ван Чэн, "ФАВ Жиэфан Групп Олон Улсын Автомашин" ХХК-ийн Дэд захирал Ши Жинлүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
🌀 Уулзалтаар “CRRC” Далянь компанийн зүтгүүрийн төслийн дараагийн шатны ажлыг урагшлуулах, цаашдын хамтын ажиллагаа, санхүүжилт, даатгалын боломжийн талаар санал солилцов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🌀 Мөн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буйтай холбогдуулан тус төмөр замыг ашиглалтад оруулснаар нэмэгдэх тээвэрлэлтийн хэрэгцээг хангахад шаардлагатай зүтгүүрийг худалдан авах, санхүүжилтийн боломжит шийдлүүдийн талаар талууд хэлэлцлээ.











