
🇨🇳 БНХАУ 2026 оны эхнээс 6G технологи болон түүнтэй холбоотой аж үйлдвэрийн экосистемийг хөгжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам (MIIT) нь IMT-2030 (6G) Promotion Group компанид 6G технологийн туршилтад 6 GHz-ийн давтамжийн зурвасыг ашиглах зөвшөөрөл олгосон юм.
Зургадугаар сард 6G-ийн инноваци, хөгжлийн туршилтын хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулах зорилгоор төв засгийн газар болон мужуудын хамтарсан санаачилга эхлүүлжээ.
Харин долдугаар сард Хятадын зүүн хэсгийн Жянсу муж 6G-ийн аж үйлдвэрийн холбоо байгуулсан бол төвийн бүсийн Хубэй муж инновацид тулгуурласан 6G-ийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ийнхүү 6G технологийн хөгжил лабораторийн судалгааны шатнаас бодит үйлдвэрлэлийн туршилт болон хэрэглээний шат руу шилжиж байгаа бөгөөд хөгжлийн чиглэл нь улам тодорхой болж, ахиц дэвшил нь тогтвортой үргэлжилж байгаа аж.
6G нь 5G-ийн дараагийн үеийн хөдөлгөөнт холбооны технологи бөгөөд БНХАУ-ын албан мэдээллээр 2030 оны орчимд арилжаанд нэвтрэх тооцооотой юм.
Одоогийн байдлаар БНХАУ 6G-ийн судалгааг лабораторийн түвшнээс гаргаж, бодит орчин дахь туршилт, системийн баталгаажуулалт болон үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэх шатандаа шилжээд байна.










