Норвеги улсын төрийн мэдлийн баялгийн сан (Төрийн мэдлийн дэлхийн хамгийн том баялгийн сан ҮГ.МН) 2026 оны эхний хагаст 1.75 их наяд норвег крон буюу 184.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон байна. Энэ нь тус сангийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Тус сангийн мэдээлснээр, энэхүү өндөр ашиг олоход технологийн компаниудын хувьцааны өсөлт голлон нөлөөлжээ.
"Норвегийн баялгийн санг"-ийн үйл ажиллагааг Norges Bank Investment Management-ийн гүйцэтгэх захирал Николай Танген удирддаг.

Өнгөрсөн мягмар гарагт буюу наймдугаар сарын 11-нд тус сан анх удаа SpaceX компанийн эзэмшлийнхээ талаар олон нийтэд мэдээлсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тодруулбал, Норвегийн баялгийн сан SpaceX-ийн 0.05 хувийн хувьцааг эзэмшдэг. Энэ эзэмшлийн зах зээлийн үнэлгээ нь мягмар гарагийн байдлаар 1.2 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. Уг мэдээлэлд дурдсанаар SpaceX-ийн хувь эзэмшил 2026 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө оруулалтын шинэчилсэн жагсаалтад багтсан байна.
Өөрөөр хэлбэл, Норвегийн баялгийн сан зөвхөн уламжлалт хувьцаа, бондод бус (Эрсдэлд бага хүлээхийн тулд олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудын хувьцаа ҮГ.МН) SpaceX зэрэг өндөр өсөлттэй технологийн компаниудад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж багцынхаа бүтцийг өөрчилж байгаа юм.










