
Өнөөдөр БНХАУ-ын үл хөдлөх салбарт тэргүүлэгч "China Evergrande Group"-ийг үүсгэн байгуулагч, тус улсын хамгийн баян хүн байсан Сюй Жяиньд (许家印) Шэньжэний шүүх бүх насаар нь хорих ял оноолоо.
Түүнийг хөрөнгө босгох нэрээр залилан мэхэлсэн, хууль бусаар иргэдийн хадгаламж татсан, үнэт цаасны залилан хийсэн, хөрөнгө завшсан зэрэг маш олон гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Шүүхээс "Evergrande Group"-д 8.82 тэрбум юань, харин "Evergrande Real Estate"-д 7 тэрбум юанийн торгууль ногдуулсан нь нийтдээ 15.82 тэрбум юань буюу ойролцоогоор 2.35 тэрбум ам.доллар болж байна. �

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн Сюй Жяинийн улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ. Хууль бусаар олсон орлогыг цаашид нөхөн гаргуулж, хохирогчдын хохирлыг барагдуулахыг торгууль болон хөрөнгө хураалтаас түрүүлж хэрэгжүүлэхээр шүүх тогтоосон байна.

Бизнесмен Сюй Жяинь буюу Хонконгт Хүй Ка Янь (Hui Ka-yan) нэрээр танигдсан тэрээр 2017 онд хөрөнгө нь ойролцоогоор 45.3 тэрбум ам.долларт хүрч, Азийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг байсан. Харин Evergrande 2021 онд өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, компанийн өр төлбөр 300 тэрбум ам.доллараас давсан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг улам гүнзгийрүүлсэн юм.










