Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүдэд зориулсан ээлжит дотоод сургалт өнөөдөр (2026.05.15) боллоо.

Сургалтын эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат “Хууль тогтоох үйл ажиллагаа ба дизайн сэтгэлгээ” хичээл заалаа.
Хууль тогтоох ажиллагаанд дизайн сэтгэлгээний аргыг ашиглах нь хүн төвтэй, ойлгомжтой, хэрэгжих боломжтой хууль боловсруулах чухал арга юм.
Энэ нь асуудлыг иргэдийн бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шийдвэрлэхэд чиглэдэг учраас хуулийн төсөл боловсруулагчид зайлшгүй мэдэх шаардлагатай.
Сургалтын дараагийн хэсэгт “Хууль бүтээх ажиллагаа ба парламентын хуралдааны дэг” сэдвээр өөрийн лекцийг уншлаа.
Энэ хүрээнд парламентын хуралдааны дэгийн эрх зүйн мөн чанар, хөгжлийн чиг хандлагыг Үндсэн хуулийн эрх зүйн болон парламентат ёсны онол, арга зүйн үүднээс авч үзэж, практикт тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Түүнчлэн, дэгийн хөгжлийн загварууд, нийтлэг болон тусгай журам, санал хураалтын механизм, дэгийг тайлбарлах эрхтэй холбоотой асуудлыг эрх зүйн талаас нь харьцуулан ярьж, анхаарах асуудлыг тодруулахыг зорилоо.
Парламент судлалд Дэгийг парламентын ардчиллын хэмжүүр гэж үздэг бөгөөд дэг нь:
• парламентын бие даасан байдлын бэлгэ тэмдэг, баталгаа;
• хуулийн хүлээн зөвшөөрөгдөх чанар (легитим) -ын үндэс;
• парламент дахь цөнхийн эрхийг хангах үндсэн арга;
• Үндсэн хуулиар тогтоосон “зохицуулах харилцаа” бүхий sui generis буюу өвөрмөц хэм хэмжээнээс бүрдсэн эрх зүйн акт гэж тодорхойлж болно.
Үүнээс үүдэж, парламентын ардчилал зөвхөн баталсан хуулийн тоогоор бус, түүнийг ямар дэг, журам, хэлэлцүүлгийн үндсэн дээр баталж байгаагаар хэмжигддэг онцлогтой.











