Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан байдаг ба дэлхийн хэмжээнд ховордож байгаа зүйл юм.

Тиймээс хамгааллын арга хэмжээг өргөжүүлэх, байгаль хамгаалалд олон нийтийн оролцоог хангах, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН ӨДӨР” болгон зарласан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
2025 онд ирвэсийн өдрийг дэлхийн ирвэс бүхий улс орнууд “#23for23 – Цоохор ирвэсийн төлөө 23 минут” нэртэй аян зарлаж, хувь хүн, байгууллага, хамт олноороо 23 минутыг биеийн хөдөлгөөнд зориулж, тухайн мөчөө олон нийтийн сүлжээнд хуваалцахыг уриалж байна.
Ингэж 23 минутыг хөдөлгөөнд зориулснаар тухайн хүн цоохор ирвэсний хамгааллын ажилд нэгдэхээ илэрхийлж, хүн бүрийн оролцоо чухал гэдгийг харуулах ач холбогдолтой юм.










