Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан "Эмч танаараа бахархъя" баярын хурлын арга хэмжээг зохион байгууллаа. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагаан нөмрөгт баатрууддаа баярын мэнд дэвшүүлж, шилдэг тэргүүний хамт олноо тодруулж шагнаж урамшууллаа.

"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн нийт төсвийн 70 хувийг боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулан ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга БОЭТ-ийн нүдний эмчийг Энэтхэг улсад мэргэшүүлэх сургалтад хамруулах 5,0 сая төгрөг, 5 эмчид гэр дулаалгын тус бүр 2 сая төгрөгийн халаалт дулаалгын багц шийдвэрлэснийг гардуулан өглөө.
Орон нутгаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг мэргэжлээ дээшлүүлэн сурч боловсрох, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад бодлогоор дэмжин ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэхээ илэрхийллээ.










