



















Үзэгчдийн үзэх дуртай киноны жагсаалтад зүй ёсоор багтдаг "Сүнс" киногоороо дэлхий дахинд танил болсон жүжигчин Дэми Мур энэ жилийн "Оскар"-ын наадмаас баримал гардах хүний тоонд зүй ёсоор багтаад байгаа билээ. Тиймээс тэрээр "Улаан хивсний ёслол"-д өмсөх даашинзиндаа ихээхэн ач холбогдол өгч буй бололтой.
Деми Мурын "Оскар"-ын улаан хивсний ёслолд өмсөх даашинз одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа ч аль хэдийн түүний дунд охин Скаут Уиллисийн сайшаалыг хүртжээ. "Woman at Best" хамтлагийн дуучин Скаут Уиллис "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид сонголтоо нарийсгаж байна. Ямар ч байсан, ээжийн дүр төрх домог байх болно. Би амлая, ээж минь үнэхээр гайхалтай харагдах болно" гэсэн аж.
Деми Мур "The Substance" (Киноны талаарх мэдээллийг энд дарж уншина уу! ) кинонд тоглосон дүрээрээ анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байгаа нь түүний урт хугацааны жүжигчний карьерын хувьд чухал үйл явдал болж байна. Өнгөрсөн сард тэрээр "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн бөгөөд энэ нь түүний жүжигчний хувиар авсан анхны шагнал байсан.
Деми Мур шагнал гардахдаа "Энэ бол миний хувьд жүжигчний хувиар анх удаа хүртэж буй шагнал. Өнөөдөр би энэ мөчийг өөрийн бүхэл бүтэн байдлын илэрхийлэл, намайг урагшлуулах хайрын бэлэг тэмдэг, мөн өөрийн дуртай ажлаа хийж байгаагийн бэлгэдэл гэж үзэж байна. Би энэ салбарт хамааралтай гэдгээ дахин мэдэрлээ." гэсэн юм.
Деми Мур гурван охиноо экс нөхөр Брюс Уиллисийн хамт өсгөсөн. Хос хоёр 2000 онд салсан ч тэд маш сайн харилцаатай байж, нөхөрлөлөө хадгалж үлдсэн бөгөөд ялангуяа Брюс Уиллисийн сэтгэцийн өвчинтэй тэмцэж буй энэ үед харилцаагаа улам бататгаж байгаа.
Оскарын шагнал гардуулах ёслолын талаар Скаут Уиллис "Манай гэр бүл бүх хүчээрээ тэмдэглэнэ. Бид нэгэн цул баг бөгөөд бие биедээ маш их дэмжлэг үзүүлдэг." гэсэн байна.










