



















Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч, хамгийн баян хүний хамтрал ямар байх вэ? гэх асуулт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Элон Максийг “Засгийн газрын үр ашгийн хэлтэс”-д удирдлагаар сонгосноор том хэмжээний цомхотгол холбооны засгийн газарт эхлэх нь. Элон Маск “X” өөрийн хуудаснаа, холбооны засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийн асуудал “эрхэлсэн тодорхой чиг баримжаагүй”, “ажил нь ойлгомжгүй” дөрвөн эмэгтэй албан хаагчийн нэрийг зарласан. “Х”-д нэр дурьдагдсан нэг албан тушаалтны мэдээллийг 33 сая хүн үзэж, сөрөг сэтгэгдлүүд шуурга адил хурдтай тархжээ.
Элон Макс: “АНУ-ын татвар төлөгчид Олон Улсын Хөгжлийн Санхүүгийн Корпорацид”-д ажилд орохдоо "Уур амьсгалын төрөлжилтийн газрын захиралд мөнгө төлөх шаардлагагүй гэж бодож байна" хэмээн зургийг нь нийтэлж хаягийг нь “mention” хийсэн юм.
Үүний дараа зураг мэдээллээ дэлгүүлсэн албан тушаалтан нь “Х” дэх өөрийн хаягаа устгажээ.
Мөн Элон Маск, Дональд Трамп нар хөшигний ард хүнд сурталтнууд, тэдний хуйвалдааныг онилж, АНУ-ын төрийн бүтцийг цомхон болгох тухай мэдэгдсэн нь холбооны засгийн газрын ажилтнуудын дунд түгшүүр төрүүлж байгааг Америкийн Төрийн Ажилчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли CNN-д ярьсан байна. Энэ бол төрийн алба хаагчид үг дуугарахаас айх, хэрэв дуугарвал биемахбодийн хүчирхийлэлд санамсаргүй байдлаар өртөх эрсдэлийг ч дагуулна гэжээ.
Мөн Жорж Мейсоны их сургуулийн инженер, компьютерын шинжлэх ухааны профессор Мэри Миссси Каммингс хэлэхдээ, Элон Маск өөрийнх нь замд хөндөлссөн хүмүүсийг “зуудаг” зантай. Түүний зурсан зураг, цомхотгол нь түүний харьцаа муу хүмүүсийг ажлаасаа гар гэсэн дохио.
Мэри Миссcи Каммингс АНУ-ын “Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанд” ажиллаж байхдаа Теслаг шүүмжилж байсан нь Элон Масктай түнжин муудах шалтгаан болж байжээ.
Мөн Элон Макс: АНУ-ын татвар төлөгчид энэ эмэгтэйг Холбооны засгийн газарт "Уур амьсгалын зөвлөх" хийлгэхийн тулд 181,648.00 доллар төлөх шаардлагагүй хэмээн нийтэлжээ.
Элон Маск өөрөө холбооны засгийн газрын гэрээлэгчийн хувиар Холбооны засгийн газрын төсөл хөтөлбөрүүдээс их хэмжээний ашиг хүртэж байсан тухай Эверетт Келли онцолсон юм.









