АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Канадын эсрэг тарифын дарамтаа нэмэгдүүлэхээ амлалаа. Энэ нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын мягмар гарагт хэрэгжиж эхэлсэн тарифын эсрэг хариу арга хэмжээ авсантай холбоотой юм. "Канадын Амбан захирагч (Та энэ үгийг анхаарна уу!!!!! ) Трюдод тайлбарлаж өгнө үү! Хэрэв тэр АНУ-д хариу тариф тогтоовол бидний хариу тариф ижил хэмжээгээр нэмэгдэх болно!" гэж Доналд Трамп мягмар гарагт өөрийн сошиал хуудсандаа бичжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өмнө нь мягмар гарагт Жастин Трюдо АНУ-ын 30 тэрбум канад долларын (CA$) үнэ бүхий бараанд 25%-ийн тариф ногдуулахаа зарласан бөгөөд гурван долоо хоногийн дотор дахин 125 тэрбум канад долларын бүтээгдэхүүнд ижил хэмжээний тариф тогтоох төлөвтэй байгааг мэдэгдсэн. "Энэ хооронд манай тарифууд АНУ-ын тарифыг цуцлах хүртэл хэвээр байх болно, үүнээс нэг ч хоромын өмнө цуцлахгүй. Хэрэв АНУ-ын тариф үргэлжилбэл бид муж, нутаг дэвсгэрүүдтэй хамтран тарифын бус нэмэлт арга хэмжээ авах талаар идэвхтэй хэлэлцэж байна. Худалдааны дайнд хожигч гэж байхгүй гэдгийг бид харуулах болно" гэж Жастин Трюдо мэдэгджээ.











