Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотоос 370 км зайд орших Вилла Гесселл хотын 10 давхар “Дубровник” зочид буудал нурсан байна. Барилгын нурангид дарагдсан байж болзошгүй есөн хүнийг яг одоо яаралтай гаргах ажиллагаа эхэлжээ. Тус улсын онцгой байдлын ажилтнууд, яаралтай тусламж үзүүлэх эмч нарын баг, цагдаагийн ажилтнууд бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж CNN мэдээлж байна. Гал сөнөөгчид, түргэний эмч нар болон цагдаа нар булсан байж болзошгүй хүмүүст хүрэхийн тулд хог хаягдлыг арилгахаар ажиллаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нурангид дарагдсан байж болзошгүй сураггүй алга бологсод нь зочид буудлын ажилчид байна. Тус зочид буудал нь хотын захиргааны дүрэм журмыг дагаж мөрдөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд зочид буудлын ажлыг үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл аваагүйн улмаас наймдугаар сард үйл ажиллагааг нь, зогсоосон байсан гэжээ.
1986 онд нээлтээ хийсэн Дубровник зочид буудал хэд хэдэн удаагийн засвар шинэчлэл хийж байжээ.










