Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Двайн Жонсон олон салбарт амжилт гаргаж, орлого олж чадсан нэгэн. Тэрээр бөхийн карьераасаа эхлээд Холливудын кинонд тоглох болсон, мөн ундааны бизнесээ хүртэл өргөжүүлснээр жил бүр хэдэн сая ам.долларын орлого олдог. Гэхдээ түүний продакшн компани болох Seven Bucks Productions нь даруухан эхлэлээ сануулсан нэртэй. Тэрээр анх Майамид ирэхдээ “таван доллар, нэг доллар, жаахан задгай мөнгөтэй” (five, a one and change) байсан түүхтэй. Тэрээр өөрийн хүчээр амжилтад хүрсэн америкчуудын жагсаалт болох Forbes Self-Made 250 list (#Forbes250) жагсаалтад багтаж, амьд сэрүүн хамгийн агуу “Self-made” америкчуудын нэгээр нэрлэгдсэн байна.










