Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар бусад доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан хахууль авч байгаад үйлдэл дээрээ барьсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэд улсын болон хувийн эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгөн дүнг нэмэгдүүлж хуурамчаар бичиг баримт бүрдүүлдсэн байж болзошгүй. Мөн бусдыг хясан боогдуулах замаар хэд хэдэн удаагийн үйлдлээр хувь авдаг байж болзошгүй гэж сэжиглэн хууль, хяналтын байгууллага сүүлийн таван сарын хугацаанд мөрджээ. Эцэст нь АТГ-ын мөрдөгчид тэднийг гэмт хэрэг үйлдэж байхад нь баривчилсан байна. Хахууль өгсөн болон авсан хүмүүс үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор хаанаас, хэдий хэмжээний авлига авсан нь тодорхойгүй. Л.Бямбасүрэн нь өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ЭМДЕГ-ын даргаар 2020 оны есдүгээр сард томилсон юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










