



















Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болох Enforcement Directorate (ED) нь Аннил Амбанигийн удирддаг Reliance Anil Dhirubhai Ambani Group-тэй холбоотой 35 байршилд нэгжлэг хийсэн талаар төрийн албаны эх сурвалж мэдээлжээ. Тус шалгалт нь нийтийн хөрөнгийг шамшигдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдуулан эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2017–2019 онд YES Bank-аас авсан 3000 крор рупи (ойролцоогоор 350 сая ам.доллар)-ын зээлийг тус групп олон тооны хуурамч компаниар дамжуулан гадагш урсгасан нь нарийн төлөвлөгдсөн схем байсан гэж үзэх үндэслэлтэй аж.

Аннил Амбанигийн компанийнхан YES Bank-ийн удирдлагуудад хахууль өгсөн байж болзошгүй.
Зээл олголтын процесс нь банкны журмыг ноцтой зөрчсөн, баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн, санхүүгийн тайланг хуурамчаар үзүүлсэн зэрэг олон зөрчил илэрчээ.
Зээлийг “мөнхийн зээл” болгон шилжүүлэх — өөрөөр хэлбэл, муу зээл гэж ангилагдахаас зайлсхийхийн тулд шинэ зээл гаргах аргыг ашигласан байна.
Аннил Амбанигийн олон компани 2017 оноос хойш дампуурлын процесс эхлүүлсэн.
YES Bank 2020 онд дампуурлаа зарласан бөгөөд Энэтхэгийн төв банкны баталсан аврах төлөвлөгөөгөөр аврагдсан.
Японы Sumitomo Mitsui Banking Corp YES Bank-ийн 20%-ийн хувьцааг авахыг хүссэн боловч зөвшөөрөл хараахан олгогдоогүй байна.
2024 оны 8-р сард, хөрөнгийн зах зээлийн зохицуулагч SEBI Аннил Амбани болон 24 хүнийг 5 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцохыг хориглосон. Үүний шалтгаан нь “Reliance Home Finance”-ийн хөрөнгийг шамшигдуулсан явдал байв.
SEBI уг хэргийн материалыг мөнгө угаах хэрэгтэй тэмцэх агентлаг руу шилжүүлсэн бөгөөд тус агентлаг “Reliance Home Finance”-аас олгосон корпорацийн зээлийн огцом өсөлт дээр дахин нэг мөрдөн байцаалт явуулахаар зэхэж байна.
Мэдээлэл нийтэд тарсны дараа Reliance Infrastructure болон Reliance Power-ын хувьцаа 5%-иар унажээ.
Гэсэн ч дээрх компаниуд биржид “Энэ шалгалт нь компанийн үйл ажиллагаа, санхүү, хувьцаа эзэмшигчид, ажилтнууд болон бусад оролцогч талуудад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн тэд тайлбартаа “Шалгалт нь 10-аас дээш жилийн өмнөх RCOM болон RHFL-ийн гэрээнүүдтэй холбоотой бололтой” хэмээн онцолжээ.
Энэтхэгийн Дээд шүүхийн хуульч Дебоприйо Моулик:
“Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг тухайн компаниудын хөрөнгийг гэмт хэргийн орлого гэж үзэн битүүмжлэх эрхтэй. Гэвч компаниуд шүүхэд хандаж эсэргүүцэх боломжтой.”
Аннил Амбани нь Энэтхэгийн хамгийн баян эрхмүүдийн нэг Мукеш Амбанигийн дүү бөгөөд өөрөө одоо ямар ч бүртгэлтэй компанийн ТУЗ-д багтдаггүй, учир нь SEBI-гийн шийдвэрийг шүүхэд маргаантайгаар оруулсан хэвээр байна.
💱 1 ам.доллар = 86.33 Энэтхэг рупи.









