БНХАУ-ын хиймэл оюуны ухааны стартап DeepSeek тус улсын хойд талд байрладаг Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Улаанхад" гэх газар 1 гигаваттын хүчин чадалтай Дата Төв байгуулах болсноо зарлажээ.
Өвөр Монгол Өөртөө Засах орон нь харьцангуй хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, өргөн уудам газар нутаг, мөн сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэйгөөс гадна, сэрүүн дулаан уур амьсгалтай юм. Дэд бүтцийнхээ боломжоор БНХАУ-ын хамгийн том Дата Төвүүд төвлөрсөн бүс нутаг болоод байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн DeepSeek тус бүсэд Дата Төвийн олон тооны инженерүүд ажилд авах зар нийтэлсэн нь компанийн дэд бүтцээ өргөжүүлж буйг батлах бас нэгэн нотолгоо болж байгаа юм.
БНХАУ сүүлийн үед төрийн дэмжлэтэйгээр томоохон ДАТА Төвийг барьж байгуулж байна. Энэ нь АНУ болон баруунаас тус улсад хийж буй хориг арга хэмжээнээс зайлсхийх гэсэн нэг оролдлого юм.











