
Долдугаар сарын 31-нд хуралдах мөнгөний бодлогын хурлаараа Японы Төв банк (BoJ) бодлогын хүүгээ хэвээр нь үлдээх магадлал өндөр байна. Өнгөрсөн сард тус банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж 1.0 хувь болгосон юм. Харин энэ удаа бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх төлөв давамгайлж байна.
Зарим шинжээчид бодлогын хүүг илүү хурдтай өсгөж, аравдугаар сард дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ч, ихэнх шинжээчид Японы Төв Банкны өнгө аяс бага зэрэг "Хатуу" болсон ч энэ нь иений ханшийг мэдэгдэхүйц дэмжихгүй, ам.доллар/иен (USD/JPY)-ийн ханшийн ерөнхий төлөвийг өөрчлөхгүй байх гэж үзэж байгаа аж.
Харин ихэнх эдийн засагчид цаашид бодлогын хүүг өсгөх шаардлагатай гэж үзэж байна.
Өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэр Японы төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгож өсгөхдөө, мөнгөний бодлогоо цаашид чангатгах байр сууриа хадгалж, мөнгөний зөөлөн бодлогыг аажмаар хумих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Гэхдээ дараагийн алхам нь эдийн засгийн өсөлт, инфляц болон санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаална гэж мэдэгдсэн.
Тэр үеэс хойш:
-Жижиглэн худалдааны борлуулалт өндөр өсөлттэй байсан.
-Хоёрдугаар улирлын Tankan бизнесийн судалгаа эерэг гарсан юм.
Тус судалгаагаар бизнесийн итгэл 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь компаниудын ашиг өсөх, цалин нэмэгдэх, хэрэглээ болон инфляцын өсөлт үргэлжилж буйг харуулж байна.
Японы Төв Банк "Ойрхи Дорнодын мөргөлдөөн, газрын тосны үнэ өсөх нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн ч хиймэл оюуны (AI) хөрөнгө оруулалтын өсөлт нь эрэлтийг дэмжсээр байна" гэж үзэж байгаа тул Баасан гарагт нийтлэх Эдийн засгийн төлөвийн тайландаа ДНБ-ий өсөлтийн төсөөллөө төдийлөн өөрчлөхгүй байх төлөвтэй байна.
Хүнс, эрчим хүч гэх мэт өргөн хэрэглээний барааны нөлөөг хассан суурь инфляц өнгөрсөн зун жилийн 3.6 хувьд хүрч байсан бол энэ оны тавдугаар сард 2.1 хувь хүртэл буурсан.
Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ:
-Засгийн газрын хэрэглээний татварыг бууруулсан арга хэмжээ
-Боловсролын зардлыг бууруулсан бодлого
-Долдугаар сараас есдүгээр сар хүртэл цахилгаан, хийн төлбөрт татаас олгох болсон шийдвэр зэрэг нь нөлөөлжээ.
Иймээс Японы Төв Банк инфляцын урт хугацааны төсөөллөө 2 орчим хувь дээр хэвээр хадгалах төлөвтэй байна. Гэсэн ч төв банк бизнес хоорондын үнийн өсөлт нийт эдийн засагт дамжих эрсдэлийг анхаарч байгаа.
Tankan судалгаагаар бүх аж ахуйн нэгжүүдийн 5 жилийн дараах инфляцын хүлээлт 2.6 хувь байгаа нь Японы Төв Банкны 2 хувийн зорилтоос өндөр байна.
Мөн импортын барааны үнэ зургадугаар сард жилийн өмнөхөөс 30 хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон. Иенийн бусад валютуудтай харьцах ханш 1980-аад оноос хойших хамгийн сул түвшинд хүрээд байгаа юм..
Японы төв банкнаас дөрөв, тавдугаар сард валютын зах зээлд хийсэн интервенц иений сулралыг зогсоож чадаагүй нь бодлогын хүүгээ илүү хурдан өсгөх болов уу гэсэн таамгийг бий болгосон.
Төв банкны удирдах зөвлөлийн олон гишүүн Японы төв банкны бодлогын хүү ойролцоогоор 2 хувь байх ёстой гэж үздэг бөгөөд гол асуудал нь тэр түвшинд хэр хурдан хүрэх вэ гэдэгт байгаа аж.
Сүүлийн мэдээллээр зарим гишүүд дараагийн өсөлтийг арванхоёрдугаар сар биш, ес эсвэл аравдугаар сард хийхийг дэмжиж магадгүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ байр суурийг Японы Засгийн газрын бондын зах зээл ч дэмжиж байгаа бөгөөд 2-10 жилийн бондын өгөөжийн зөрүү 2010 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь Японы Төв Банкны бодлогын хувьд "Хоцорч яваа" гэсэн ойлголтыг төрүүлжээ.
Харин 10 жилийн Break-Even Inflation буюу зах зээлийн инфляцын хүлээлт дахин 2 хувь орчимд хүрч буурсан нь хөрөнгө оруулагчидад Японы Төв Банк инфляцыг хяналтдаа авч чадах байх гэсэн найдварын гэрэл асаасныг харуулж байна.
Энэ удаа бодлогын хүүг 1 хувь хэвээр үлдээхээс өөр шийдвэр гарвал томоохон, гэнэтийн үйл явдал болно. Харин санал хураалтын үр дүн илүү сонирхол татаж байгаа.
Өвчний улмаас түр чөлөөтэй байсан Ерөнхийлөгч Казүо Үэда эргэн ирснээр Удирдах зөвлөл бүтэн болж, дахин есөн гишүүнтэй болно.
Шинжээчид:
-Хажимэ Наката өмнөх шигээ бодлогын хүүг дахин өсгөх санал өгөх эсэх, мөн "хатуу" байр суурьтай Жүнко Накагава, Наоки Тамура нар түүнтэй нэгдэх эсэхийг анхааралтай ажиглаж байна.
-Үэдагийн хэвлэлийн бага хурал чухал боловч бодлогын хүүг илүү хурдан чангатгах талаар тодорхой дохио өгөхгүй бол зах зээлийн хариу үйлдэл хязгаарлагдмал байх төлөвтэй байгаа юм.
Ойрын саруудад USD/JPY-ийн хөдөлгөөнийг Японы Төв Банкнаас илүүтэй дараах хүчин зүйлс тодорхойлох төлөвтэй байна.
-Газрын тосны үнэ
-АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (Fed)-ны бодлого
Тиймээс Холбооны Нөөцийн Банкны Нээлттэй Зах Зээлийн Хорооны Лхагва гарагийн хурлын шийдвэр илүү чухал гэж үзэж байна.
Хэрэв ХНБ хүлээлтээс илүү "Зөөлөн" байр суурь илэрхийлэхгүй, эсвэл Brent газрын тосны үнэ баррель нь 70 ам.доллар хүртэл огцом унахгүй бол USD/JPY 163-164 орчимд хадгалагдах төлөвтэй байгаа.
Хэрэв Үэдагийн мэдэгдэл хангалттай "Хатуу" биш байвал USD/JPY ханш 165 хүрэх эрсдэлтэй байна.
Ийм тохиолдолд Японы эрх баригчид валютын зах зээлд дахин оролцох магадлал өндөр. Тэд дөрөв, тавдугаар сард 70 тэрбум ам.доллар зарцуулж интервэнц хийсэн бол одоо 1.09 их наяд ам.долларын валютын нөөцтэй хэвээр байна.
Шинжээчдийн төсөөллөөр Холбооны Нөөцийн Банк дахин хүү нэмэхгүй бол оны эцэст USD/JPY 158 орчимд хүрнэ гэж үзжээ.
Мөн Японы Засгийн Газар иений ханшийг дэмжихийн тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ арга хэмжээ судалж байгаа талаарх мэдээлэл гарч байна.
Тухайлбал, жижиг хөрөнгө оруулагчдын ашигладаг NISA хуримтлалын тогтолцоонд өөрчлөлт оруулах, Японы Засгийн газрын бонд зэрэг дотоодын хөрөнгөд илүү их хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг п нь иений ханшийг дэмжих томоохон алхам болох юм.
Японы Засгийн газрын бондын зах зээл ямар дохио өгч байна вэ?
Одоогоор:
5 жилийн JGB өгөөж – 2.0%
2 жилийн өгөөж – 1.5%
10 жилийн өгөөж – 2.7%
30 болон 40 жилийн өгөөж – ойролцоогоор 4%
Эдгээр үзүүлэлтээс харахад зах зээл Японы Төв Банк ирэх хоёр жилийн хугацаанд бодлогын хүүгээ 2 хувь хүртэл өсгөнө гэж үзэж байгаа ч энэ өсөлт их аажмаар явагдана гэсэн хүлээлт давамгайлж байна.
Гэвч урт хугацааны өгөөжүүд өндөр байгаа нь Төв банк инфляцын өсөлтөөс хоцорч байгаа гэсэн болгоомжлолыг зах зээлд бий болгосоох байгааг илтгэж байгаа юм.
Хэрэв Японы Төв Банк энэ удаа бодлогын хүүгээ хэвээр үлдээж, цаашид ч өсөлтийг удаашруулбал урт хугацааны бондын өгөөж өндөр хэвээр байж, цаашид өсөх дарамт үргэлжлэх төлөвтэй байна.









