
БНХАУ-ын технологийн тэргүүлэгч Xiaomi компани шинэ үеийн SUV-ийн цувралаа танилцууллаа.
SUV -Sport Utility Vehicle олон зориулалттай, илүү өндөрлөсөн явах эд ангитай суудлын автомашин.
Пүрэв гарагт буюу өчигдөр технологийн тэргүүлэгч Xiaomi компани SkyNomad нэртэй шинэ SUV ангилалын автомашинаа танилцууллаа. Тус компани шинээр бүтээсэн цахилгаан автомашинаа гэр бүлийн хэрэгцээнд илүүтэй зориулснаас гадна, ирэх жил Европын зах зээлд борлуулахаар төлөвлөж буйгаа зарласан юм.

SkyNomad загвар нь дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсны улмаас эрэлт суларсан үед борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоо тодорхойлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Xiaomi компанийн цахилгаан автомашины борлуулалт жилийн зорилтынх нь ердөө гуравны нэг буюу 30 орчим хувьд хүрээд байгаа аж.
Ухаалаг гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг Xiaomi компани өөрийн шинэхэн бүтээл SkyNomad-ыг "Ухаалаг, дотоод зохион байгуулалтыг нь хүссэнээрээ өөрчилж болох, өргөн зайтай SUV" хэмээн тодорхойлжээ. Энэ нь жолоодлогын мэдрэмжид илүү төвлөрсөн SU7 седан болон YU7 SUV загваруудаас ялгарах шинэ онцлог аж.
Xiaomi компанийн хувьд SkyNomad нь гэр бүлийн зориулалттай том оврын SUV ангиллын зах зээлд хүчтэй байр суурь эзлэх стратегийн бүтээгдэхүүн болж байна.
Тухайлбал N90 Max загвар нь 7 хүний суудалтай бөгөөд Xiaomi үүнийг "Хамтдаа явдаг байшин" гэж тодорхойлжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэхүү загвар нь:
76 кВт.цагийн батарей
1.5 литрийн турбо бензин хөдөлгүүр
60 литрийн түлшний сав
гэсэн хосолсон системтэй.
Мөн EREV (Extended-Range Electric Vehicle) буюу туулах зайг уртасгасан цахилгаан автомашин юм. Өөрөөр хэлбэл автомашиныг үндсэндээ цахилгаан мотор хөдөлгөдөг ч гэсэн бензин хөдөлгүүр нь дугуйг шууд эргүүлэхийн оронд батарейг цэнэглэх эсвэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх генераторын үүрэг гүйцэтгэдэг байна.
Xiaomi компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ли Жун шинэ машины нээлтийн үеэр:
Зургаан суудал гэр бүлд хангалтгүй. Автомашиныг байшинтай зүйрлэвэл бид доторх орон зайгаа хүссэнээрээ зохион байгуулж, тохижуулах боломжтой байх ёстой.
хэмээн онцолсон байна.
Xiaomi-компанийн мэдээлснээр N90 Max загварын үнэ 299'900 юань (ойролцоогоор 157.0 сая төгрөг) байхаар байгаа бол батарей болон түлшээ хамтад нь ашиглах үед 1'705 км хүртэл зайг туулах боломжтой ажээ.
SkyNomad цуврал нь Xiaomi-компанийн шинээр боловсруулсан Kunlun платформ (суурь бүтэц) дээр бүтээгдсэн байна. Энэхүү платформыг том оврын SUV автомашинд зориулан, салон доторх орон зайг олон янзаар өөрчлөх боломжтой байдлаар хөгжүүлжээ.
Xiaomi омпани 7 дугаар сарын 30-наас эхлэн урьдчилсан захиалга авч эхэлсэн ба автомашинуудаа 2026 оны 9 дүгээр сараас эхний захиалагчиддаа нийлүүлэхээр төлөвлөсөн байна.









