
🔹 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, Төмөр замын газар болон “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудад төслийн хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг танилцууллаа.
🔹 Ажлын үеэр Дундговь чиглэлийн авто замтай нэг түвшинд огтлолцох төмөр замын гарам мөн Шувуун фабрикийн орчимд “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замтай огтлолцох гармын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

🔹 Мөн Зам, тээврийн яам, Төмөр замын газрын холбогдох удирдлагууд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэхтэй газар дээр нь танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔹 Түүнчлэн төслийн 116 дахь километрт байрлах Туул гол дээгүүрх 476 метр урт төмөр замын гүүрийн барилга угсралтын ажлын явцтай танилцав.
🔹 Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хур тунадасны улмаас бүтээн байгуулалтын ажилд үүсээд буй хүндрэл, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шуурхай шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
🔹 Үүний зэрэгцээ Эмээлт-Хөшигийн хөндий хоорондын салаалах төмөр замын газар шорооны ажлын явцтай танилцав.

🔹 Төслийн дээд бүтцийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “УБТЗ” ХНН-ийн зүгээс балласт буулгагч хоппер вагон, ЭЛБ зам өргөгч машин зэрэг шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлж, ажлыг шуурхай зохион байгуулахаар тохиролцлоо.










