



















Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг, Ганзоригийн Лувсанжамц нарын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяад өргөн бариад нэг хоног өнгөрлөө. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйл-Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх журам болон 34.3 Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг огцруулах тухай санал гаргасан бол УИХ түүнийг өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. 34.4 дээр Хэлэцэх асуудлыг заавал хаалттай биш, нээлттэй хуралдаанаар хэлэлцэнэ гэж заажээ.
Засгийн газрыг огцруулах тухай санал гаргасан бол УИХ түүнийг өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. 34.4 дээр Хэлэцэх асуудлыг заавал хаалттай биш, нээлттэй хуралдаанаар хэлэлцэнэ гэж заажээ. П.Сайнзориг нарын өргөн барьсан саналыг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 2025 оны аравдугаар сарын 14-ны дотор УИХ-аар хэлэлцүүлэх хуулийн заалттай.

Хэрвээ Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарт УИХ-ын гишүүд итгэл үл үзүүлбэл түүний засгийн газар нийт 125 хоног ажиллаад огцорсон засгийн газар болно. Энэ нь албан ёсоор байгуулагдаад хамгийн богино хугацаанд ажилласан засгийн газар болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх юм. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 35 жилийн хугацаанд Г.Занданшатарын Засгийн газар шиг хурдан (унах) эрсдэлд орсон засгийн газар хараахан гараагүй байна.
Тэгвэл Монгол Улсын өнгөрсөн түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш Содномын Дамдинбазар, Манзушир хутагт Цэрэндорж нар тус бүр 2 сар буюу 60 хоног Ерөнхий сайдаар ажиллаад огцорч байжээ. Ардын хувьсгал ялж 1924 онд “Анхны үндсэн хууль” батлагдсанаас хойш буюу социализмын үед 2 жил 65 хоног Ерөнхий сайдаар ажилласан Анандын Амар бичигддэг байна. Харин хамгийн урт хугацаанд буюу 22 жил 136 хоног Ерөнхий сайд хийсэн хүнээр Юмжаагийн Цэдэнбал бичигддэг. Ардчилсан хувьсгал гарч социалист нийгмээс капиталист нийгэмд шилжсэн 1990 онд Шаравын Гунгаадорж Ерөнхий сайдын албыг 174 хоног хашиж байжээ.

Ийнхүү 1924 он буюу “Анхны үндсэн хууль” батлагдсанаас хойшхи 100 жилийн түүхэнд хамгийн богино хугацаанд Ерөнхий сайд хийснээрээ Гомбожавын Занданшатар түүхэнд нэгэн амжилтыг үзүүлэх болчихоод байна. Харин Ерөнхий сайдыг томилогдох хугацаанд 8 ба 16 хоног Ерөнхий сайд түр хийсэн хоёр хүн байдаг нь Ням-Осорын Туяа, Дэндэвийн Тэрбишдагва нар ажээ.









