



















Саудын АрабынЭр-Рияд хотноо энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ирээдүйн эрдэс баялгийн форум өндөрлөв. Тус форумд дэлхийн 178 орны 14,000 орчим төлөөлөгч, 75 орны эрдэс баялгийн сайд нар оролцож ашигт малтмалын салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо. Энэ үеэр ашигт малтмалын салбартаа хөрөнгө оруулалт татах зорилготой улс орнууд өөрсдийн төслүүдээ нээлттэй танилцуулаад байна. Тухайлбал газрын ховор элементийн нөөцтэй Малайз улс энэ форумд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох зорилтоо танилцууллаа. Ирээдүйн эрдэс баялгийн форумд оролцож буй Малайзын Байгалийн нөөц, байгаль орчны тогтвортой байдлын сайд Ник Назми Ник Ахмад хэлэхдээ, “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал” гэдгийг онцлов.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Малайзын засгийн газар ойрын ирээдүйд газрын ховор элементийг дотооддоо боловсруулж эдийн засгийн тогтвортой байдлаа хангах зорилт тавьжээ. Олборлолтын дараагийн шатанд шилжсэнээр Малайз улс газрын ховор элементийн дэлхий нийлүүлэлтэд чухал байр суур эзлэнэ хэмээн үзэж байна. Дэлхийн ирээдүйн ашигт малтмалын салбар өрсөлдөөн ихтэй, геополитикийн сорилт өндөр байх талаар экспертүүд онцлов. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр ашигт малтмалын салбарт ч хувьсал явагдана. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлж зэс, литийн эрэлтийг хурдасгаж байгаа бол технологийн хөгжил газрын ховор элементийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Технологи болон сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн нөлөө дор эдийн засгийн чадамж, геополитикийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн төлөө улс орнууд өрсөлдөж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.










