Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 113 жилийн ой, гаалийн ажилтны өдөр өнөөдөр (2025.10.20) тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлж, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулж, цол олгох ёслолын ажиллагааг Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа.

🔹Тодруулбал, ГЕГ-ын даргын тушаалаар 100 гаруй албан хаагчийг гаалийн зөвлөх, итгэмжит зөвлөх, “Хүндэт гаальчин”, жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🔹Ёслолын үйл ажиллагааг хааж ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, шагнал хүртсэн алба хаагчдадаа баяр хүргэе. Мөн 113 жилийн ой, гаалийн ажилтны өдрийг тохиолдуулан Монгол Улсын ууган байгууллага болох гаалийн албанд зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, нийт алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь мөн баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










