Гаалийн байгууллага нь тусгай шалгалтад тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлсэн иргэдийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд “Гаалийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, чиглүүлэх сургалт”-д 2 сарын хугацаанд хамруулж, харьяа гаалийн газар, хороодод дадлага хийлгэсний дараа томилон ажиллуулж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
2025 онд тусгай шалгалтаар нэр дэвшүүлсэн 40 иргэнийг Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Ханги дахь гаалийн газарт тус тус хуваарилан батлагдсан удирдамжийн дагуу зөвлөх багш, дадлага хариуцсан гаалийн улсын байцаагчийн удирдлагад ажлын байран дахь дадлага хийлгэсний дараа томилон ажиллууллаа.
Харьяа гаалийн газар, хороодод дадлага хийснээр гаалийн хэргийн онолын мэдлэгийг практикт бататгаж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг цаашид хэрэгжүүлэн ажиллах боломжтой болж байна.











