



















Манай улс 2023 онд 3.7 тэрбум ширхэг, 2024 онд 3.5 тэрбум ширхэг, 2025 оны 8-р сарын байдлаар 2.6 тэрбум ширхэг янжуур тамхи тус тус импортолжээ. 2024 оны янжуур тамхины импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 тэрбум ширхгээр буюу 5.4 хувиар багассан үзүүлэлтэй байна. 📉📉📉
Электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэг буюу 8543.40.00 кодод ангилагддаг бөгөөд 2023 онд 204904 ширхэг, 2024 онд 505878 ширхэг, 2025 оны эхний 8 дугаар сарын байдлаар 384045 ширхгийг импортолжээ. 2024 онд импортолсон электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь өмнөх оноос 300974 ширхгээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. 📈📈📈📈

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи, электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь "Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл никотин орлуулагч агуулсан асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн"-ий бүлэг буюу 2404.12.00, 2404.19.00 кодуудад ангилагддаг бөгөөд 2023 онд 157.7 тонн, 2024 онд 375.2 тонн, 2025 оны 8 эхний сарын байдлаар 160.6 тонныг импортолсон байна. 2024 онд импортолсон тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 217.5 тонноор буюу 2.3 дахин өсжээ 📈📈📈📈
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар











