



















Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба, Статистик, дүн шинжилгээний хэлтэс хамтран “Гадаад худалдааны статистик мэдээллийг боловсруулах арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалтыг өнөөдөр /2025.09.23/ ГЕГ-т зохион байгууллаа.

Тус уулзалтад Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалан, Гаалийн улсын байцаагч Б.Нямдагва мөн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар болон бусад албан хаагчид мэдээлэл өгч, арав гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засаг, бизнесийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчид оролцсон юм.

Сэтгүүлчдэд Статистикийн тухай хууль болон олон нийттэй халилцах журам, гаалийн байгууллагын портал сайт gaali.mn-с гадаад худалдааны статистик мэдээллийг барааны нэр болон олон улсын барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу хайлт хийж авах аргачлал, барааны гарал үүсэл болон хүлээн авагч улс орноор нь ангилж харах, гол нэрийн барааны динамик статистик мэдээллийг унших зэрэг олон боломжийг танилцууллаа. Мөн статистик мэдээний тоон утгыг бодитой тооцох, үнэн зөв авч ашиглахад анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Цаашид экспортын томоохон боомтууд болон гаалийн хяналтын бүсэд байгаа барааны мэдээллийг зөвхөн нүүрс, эрдэст бүтээгдэхүүн гэж хязгаарлахгүйгээр авч ашиглах, зарим статистик мэдээллийг өдөр тутам авах боломжтой болгож өгөх зэрэг саналуудыг сэтгүүлчдийн зүгээс тавьсан бөгөөд гаалийн байгууллага үйл ажиллагаагаа ил тод байлгах хүрээнд сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хангаж, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










