



















Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Сүхбаатар аймаг 87,7 хувьтай үнэлэгдлээ.
Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, сумдын онцгой комиссын гишүүдийг танхимын дадлага сургалтад хамрууллаа.
Сургалтын хүрээнд аймгийн онцгой комиссын гишүүдийг “Яаралтай цуглар” дохио өгч, аранзны үзлэгийг хийж, бэлтгэл дутуу хангасан зарим албан хаагчдад зөрчил арилгах чиглэлийг өгч байлаа.
Танхимын дадлага сургуулилтаар хээрийн түймэр, малын гоц халдварт өвчний үед цагийн байдал зарлаж,

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, штабын бүтэц зохион байгуулалт, аюул, ослын хариу арга хэмжээ, гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийлээ.
Өгөгдсөн цагийн байдал дээр штабын бүрэлдэхүүн хувийн бэлэн байдлаа хангаж, удирдлагуудыг мэдээллээр хангах, хоорондын уялдаа холбоог сайн хангаж ажиллаж байсныг онцолж байв.
Сүхбаатар аймаг гамшгийн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчилж сумдын төлөвлөгөөтэй уялдуулж хийх нь чухал гэдгийг сургуулийн Штабын дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар тодотголоо.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг Даргын Тамгийн Газар











