
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дасан зохицол, тэсвэрлэх чадварын хэлтсийн дарга Мирей Аталла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол болон гамшгийн эрсдэл харилцан уялдаатай болж байгаа энэ үед байгаль орчны бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг илүү нягт уялдуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тиймээс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далай, тэр дундаа Зүүн хойд Азийн бүсэд гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, аюулт үзэгдлийн эрт зарлан мэдээлэх, экосистемд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах, ган, газрын доройтол болон цөлжилтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар талууд харилцан санал солилцлоо.
Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс үзүүлдэг техникийн зөвлөх үйлчилгээ, олон улсын сайн туршлага, сургалтын дэмжлэг үзүүлэх, байгаль орчин ба гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэлийн бүс нутгийн сүлжээнд мэргэжилтнүүдийг хамруулах, мөн Ногоон уур амьсгалын сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сан зэрэг эх үүсвэрт хамтарсан төсөл боловсруулж, хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.
#гадахдхамтынажиллагаа










