
2026 оны Элсэлтийн шалгалтаар Өмнөговь аймгийн сурагчид нийгмийн ухаан, математик, монгол хэл, англи хэлний хичээлээр 750-800 оноо авсан амжилтыг үзүүлсэн.
Тухайлбал, нийгмийн ухааны хичээлээр Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Аззаяа 800 оноо, Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Нандинболор 752 оноо тус тус авчээ.
Математикийн хичээлээр Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Номинжин, Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч А.Алтанзул, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч С.Ариунгуа нар тус бүр 800 оноо, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Чинболд 750 оноо авчээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Монгол хэлний хичээлээр Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Түвшингэрэл 792 оноо, Даланзадгад сумын 6 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Ж.Мөнхтүшиг 768 оноо тус тус авсан байна.
Мөн англи хэлний хичээлээр Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Энхбилгүүн IELTS-ийн 7.5 оноо авч, 800 оноотой дүйцүүлсэн, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Ш.Намуундарь 762 оноо авсан амжилт үзүүлсэн.
Өндөр амжилт гаргасан сурагчдыг дэмжин, урамшуулах зорилгоор 800 оноо авсан суралцагч тус бүрийг 5 сая төгрөгөөр, 750-аас дээш оноо авсан суралцагч тус бүрийг 3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн сурагчдыг амжилтад хүрэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарыг урамшуулах юм.










