
COP17-ын хүрээнд Монгол Улс Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк Групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чухал түншлэлийг эхлүүлэв.
🟢200 сая евро хүртэл - Ойн тогтвортой менежмент
Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран ой, доройтсон газрын нөхөн сэргээлт, био эдийн засаг, орон нутгийн ажлын байрыг дэмжих 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна.
🟢100 сая ам.доллар - SMILE хөтөлбөр

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Дэлхийн Банк Групптэй хэрэгжүүлэх SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Ерөнхий сайд Н.Учрал: “Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм.” хэмээн онцоллоо. Ийнхүү COP17-ын хүрээнд бодлогын зорилтыг бодит хөрөнгө оруулалт, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжилтэй холбосон санхүүжилтийн түншлэлүүд эхэлж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ










