



















Израилын армийн Газын зурваст хийж буй дайны үр нөлөөг НҮБ-аас тооцоолон гаргалаа. НҮБ-ын тайланд, "Хэрвээ маргааш дайн дуусах" юм бол Газын зурвасыг дахин сэргээн босгох, ДНБ-ний өсөлтөд 350 жил шаардлагатай гэжээ. 350 жил гэдэг маш урт хугацаа. Урт насаллаа гэхэд хүний амьдралын дөрвөн мөчлөг. Англи, Нидерланд 1600-аад оны сүүлээр бие биенийхээ эсрэг тулалдсан дайны нөлөө одоо л дуусаж байна...
Мөн НҮБ-аас өнгөрсөн есдүгээр сард хиймэл дагуулын бичлэгт үндэслэн хийсэн үнэлгээг танилцуулсан. Үүнд Газын зурвас дахь бүх барилга байгууламжийн дөрөвний нэг нь эвдэрч сүйдсэн байна. Энэ бол Газын зурвас дахь барилга байгууламжийн 66 орчим хувь нь юм. Харин 227,000 гаруй орон сууц дор их бага хэмжээгээр нурж сүйджээ. Олон улсын "Shelter Cluster" эвслийн тооцооллоор, Газын зурвасыг сэргээн босгож, нурж сүйдсэн бүх байшингуудыг сэргээн босгоход 40 жил шаардлагатай гэжээ.
Газын зурвасыг 2007 онд Хамас бүлэглэл хяналтдаа авч байлаа. Үүний дараа Израйл болон Египетийн бүслэлтэд өртөж, баруун эрэгт Хамас болон барууны дэмжлэгтэй Палестины эрх баригчдын хооронд дөрвөн ч мөргөлдөөн үүсч байсан нь эдийн засагт ихээхэн хохирол учруулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн оны 10-р сард гарсан дайн илүү өргөн хүрээг хамарч газын зурвасыг бүхэлд нь сүйрүүлж, бүхэл бүтэн байшин хорооллуудыг нурааж, зам, гол дэд бүтцүүд тэр чигтээ сүйдсэн байна. Маргааш дайн дууслаа гэхэд сэргээн босголтын ажлаас өмнө амиа алдагсдын цогцсыг цэвэрлэх, тэсэрч дэлбэрэх магадлалтай минажүүлсэн тайлбайг цэвэрлэх гээд тулгарах сорилтууд их байна.
Талууд "Гал зогсоох” хэлэлцээрт хүрвэл 2023 оны Газын зурвас өмнө шигээ “статус-кво” болно.
НҮБ-д суугаа Израилын элчин сайд Дэнни Данон хэлэхдээ, "Газын зурвасын ард түмэн Хамас бүлэглэлд тусалж дэмжлэг үзүүлсээр байвал тэдэнд ирээдүй байхгүй" гэжээ.
"Одоогоор Израилын довтолгооны улмаас 42,000 гаруй Палестин хүн амиа алдсан байна. Үүний талаас илүү хувь нь хүүхэд эмэгтэйчүүд.
Мөн Газын зурвас 2.3 сая хүнтай. Үүний 90 орчим хувь нь дүрвэгсдийн хуаранд амьдарч байна.
Бид бүгд гал зогсоохыг уриалж байгаа ч гал зогслоо гэхэд 2.2 сая Палестин хүн орон гэргүй, хүүхдүүд нь сурах дунд сургуульгүй, залуус нь их сургуульгүй, ард түмэн нь эмнэлэггүй, замгүй, ажилгүй зовно гэдгийг аль хэдийн умартжээ.









