
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, Говийн бүсийн аймгуудын төлөөлөгч нар бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөө тодорхойлж саналаа нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд шийдвэрлүүлэх асуудлуудыг өргөн барих зорилготой “Говийн бүсийн аймгуудын төлөөлөгч нарын уулзалт” Дорноговь аймагт эхэллээ. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Энхбатаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцож байна. Арга хэмжээ бүсийн зөвлөлийн төлөөлөгчдийн хуралдаанаар эхлээд байгаа юм. Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын дарга, удирдлагууд, төлөөлөгчид оролцож байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










