Зарцуулах төсөв, хариуцсан асуудалтай дэд сайдуудаар Засгийн газар бүрэлдэхүүнээ өргөтгөхөөр шийдвэрлэжээ. Төрийн өмчийн компаниуд болон нийслэлийн харъяа 300 гаруй Хяналт болон Бүтээмж хариуцсан шагналын ч гэх үү авлигын ч гэх үү албан тушаал байсныг цомхотгож 16 дэд сайдаар солилцоо хийх гэж байна. Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар намынханаа өөр намынханаар шалгуулж үйлийг нь үзэх үүдийг нээсэн буюу Хяналтын менежерүүдийг “даам” гаргаж, өөрсдийнх нь төлөө улаа эргэтэл явсан намын нөхдөө намнаснаасаа болж унасан.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Харин Г.Занданшатарын Засгийн газар намын хагарлаа дэд сайд гэх “цавуу” -аар наан эвлэрч буй аж. 16 дэд сайдын нэр хэдийнэ ил болж, тэд хариуцсан асуудал, зарцуулах төсөвтэйгээр томилогдож байгаа нь өмнөх дэд сайдуудаас илүү эрх мэдэлтэйгээр ажиллахаараа ялгаатай.
Өөрөөр хэлбэл сайдын “суганы үс” биш. Төсөвтэй, эрх мэдэлтэй дэд сайдууд дунд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын гэж “тамгалагдсан” залуус байгаагаас харвал Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэ нар ойлголцож, эвлэрч буйг илтгэнэ.
Харин дараагийн ойлголцол эвлэрэл ямар албан тушаалаар баталгаажих вэ?











