



















УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат мэдэгдэл гаргажээ. Тэрээр, “Зөвлөлт маягийн авилгач” Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага” гэх нийтлэл 2025 оны 10 сарын 06-ны өдөр “sonin.mn” сайтад нийтлэгдсэн байна. Нийтлэлийг унших: https://shorturl.at/hpTWd
Нийтлэл дээр гарах “илчлэгч Adam Balogh” гэх хүн нь өөрийгөө Atticus partners-ыг Atticus communications нэртэй байхад хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байсан туршлагатай. Ер нь бол би санхүүгийн чиглэлээр тэр дундаа Зүүн болон Өмнөд азийн санхүүгийн зах зээлийн орчны талаар нийтлэл бичдэг хүн хэмээн танилцуулсан байдаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Гэвч, энэ мэдээлэл БҮРЭН ХУДАЛ байна. Adam Balogh гэдэг нь хүн огт санхүүгийн чиглэлээр ажилладаггүй, нийтлэл бичдэг хүн биш бөгөөд Унгарын PoWear Gifts компанийн маркетингийн менежерээр ажилладаг.Энэхүү хуурамч нийтлэлийг ҮНЭМШИЛТЭЙ БОЛГОХЫН ТУЛД огт хамааралгүй хүний зургийг зөвшөөрөлгүй авч ашиглажээ. Ярилцлагын агуулга, АСУУЛТ ХАРИУЛТУУД АВЦАЛДААГҮЙ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН ашиглан бичүүлсэн байдалтай байна.
Хуурамчаар тараасан байдал: https://shorturl.at/8D6Qd Хуурамч мэдээлэл тараагч: https://www.facebook.com/nyamsuren.jadamba.2025 талаар тайлбар гаргасан байна.










