Газын зурваст гал зогсож Ойрх Дорнод түр амсхийв. Гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж Хамас болон Израилын талууд барьцааны хүмүүсээ суллан буцааж эхэллээ. Хэлэлцээрийн хүрээнд 90 Палестин хүнийг Израил сулласан бол Хамас бүлэглэл 33 хүн суллажээ.
Хамас бүлэглэлд барьцаанд байсан хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд Тель-Авивын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин Израилын талаас суллагдагсдыг нүд хальтирам нөхцөл байдал, үнсэн товрог болсон Газын зурвас угтжээ. Өнөөдрийн байдлаар Газын зурвас дахь байшин барилгуудын 92 хувь нь сүйрч эвдэрсэн байна.
Үүнээс гадна гал зогссон тул сүүлийн жил гаруй хугацаанд Газын зурвасаас дүрвэсэн Палестинчууд гэртээ баяр хөөртэйгөөр эргэн харьж байна. Гэвч төсөөлснөөс дор нөхцөл тэднийг угтах лавтай хэмээн BBC онцлов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийг сайшааж байгаа ч дараагийн асуудал тулгамдаж эхэлснийг мэдэгджээ. Учир нь дайны хөлд сүйдсэн Газын оршин суугчдын дунд өвчлөл нэмэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна.
Израилын арми Газад 15 сарын турш дайн хийснээр байшин барилга сүйдэж, хоол хүнс, ус, түлшний нөөцөө шавхагдаж, эрүүл мэндийн тусламж үзүүлэх эмнэлэгүүд сүйрч нөхцөл байдал хүнд байна. Ням гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төвүүдийн ердөө 38 хувь нь ажиллаж байна гэжээ.










