
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барьсан тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
I давхарт яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө, II давхарт үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэжээ. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элбэг гүн” ХХК тус ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.










