



















2025 оны 2-р сарын 7-оос 14-ний өдрүүдэд Хятадын Харбин хотод Азийн өвлийн 9-р наадам болно. Азийн өвлийн наадам эхлэх дөхсөн энэ цаг үед өвлийн спорт өв соёлоороо алдартай Харбин хотын өнгө төрх хүлээлтээр дүүрэн байна. Жил бүр цас мөсөн урлалаар дэлхий нийтийн анхаарлыг татдаг Харбин хот энэ жил түүхэн байгаагүй том цас мөсөн ертөнц урласан юм. Тодруулбал, жуулчдын үзэх ёстой газруудын нэг гэгдэх Харбин хотын мөсөн урлал энэ жил 1 сая квадрат метр талбайг хамарч байна. Мөн энэ жилийн Азийн наадмын уриа болох "Өвлийн мөрөөдөл", "Азийн хайр" сэдвээр мөсөн хотхоныг бүтээхэд 300 гаруй мянган шоо метр цас, мөс ашиглагдсан байна. Харбины цас мөсөн ертөнцийг 2024 оны 12-р сарын 21-нд нээлтээ хийснээс хойш 2 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Өвлийн спорт сонирхогч, жуулчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд Харбин хот бүхэлдээ шинэчлэгдэж байна. Харбин хотын гудамжууд цагаан сар болон Азийн өвлийн наадмын уур амьсгал дүүрэн байна.









