Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Америкийн алдарт бизнесмэн, нийтлэлч, нийгэм улс төрийн зүтгэлтэн, маркетер Брюс Бартоны (1886-1967) ажил хэрэгч зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр алдартай рекламист бөгөөд Америкт анх парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг сонин хэвлэлээр явуулах санааг гаргаж тэр нь түүнийг улам алдаршуулсан юм. Мөн түүний бичсэн “The Man Nobody Knows” ном ихээхэн алдартай билээ. Ингээд түүнийг юу гэж зөвлөснийг толилуулъя.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Брюс Бартон “Амжилтанд хүрсэн ч бай хүрээгүй ч бай “магтаал” гэдэг зүйл хүнийг сохор болгодог. Гагцхүү магтаал сайшаал л таныг урдаа тавьсан зорилгодоо хүрэх замыг чинь үүрд сөнөөх увидастай. Хүн гэдэг амьтан магтаал сайшаал, шагнал урамшуулалд баланд шунасан зөгий шиг л дуртай байдаг. Харин өрсөлдөгчид чинь таны энэ сул талыг мэддэг болохоор хий хоосон магтаалаар цаасан малгай өмсгөх дуртай. Эцсийн эцэст таны зорилго магтуулах биш биз дээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн эргэн тойрноо магтаалд мансуурсан нүдээр биш бодитоор хараарай. Зарим нь магтаалд мансууран хэт бардамнаж байснаасаа хүртэл ичих болно. Ер нь хэдий их магтуулна төдий чинээ өөрийгөө тоодог өвчин туссан байдаг” гэж зөвлөж байна. Эцэст нь хэлэхэд “Магтсан бүхэн нөхөр биш, Муулсан бүхэн дайсан биш” гэдэг үгийг санаж яваарай. (Бусад зөвлөгөөг ЭНД дарж уншина уу)
Mr.Unuku










